Mongolians in New Zealand

Connecting all NZ and World wide Mongolians

Worst or Best male lovers of other countries

Posted by gegeenblue@yahoo.com on October 2, 2009

Харин Испани эрчүүд хамгийн сайн амрагаар шалгарч, Бразил, Итали эрчүүд удаалсан байна. Энэ жагсаалтын эхний 10 байрт Франц, Ирланд, Өмнөд Африк, Австрали, Шинэ Зеланд, Дани, Канад эрчүүд оржээ. Орон орны эрчүүдийн хэн нь хамгийн сайн амраг болохыг тодруулсан энэ санал асуулгыг “www.OnePoll.com” явуулсан аж.

Дэлхийн муу амраг хэн бэ?

2009 оны 10-р сарын 1
Дэлхийн муу амраг хэн бэ?
Британийн Телеграф сонинд эрчүүдийн тухай сонирхолтой судалгаа нийтэлжээ. Дэлхийн 20 гаруй орны 15 мянга гаруй эмэгтэйг хамруулсан санал асуулгаар дэлхийн хамгийн муу эрэгтэй амрагийг шалгаруулсан байна.Энэ санал асуулгаар Герман эрчүүд эвгүй үнэртэй хамгийн муу амрагийн жагсаалтыг тэргүүлсэн байна. Харин Англи эрчүүд дэндүү залхуу, бүх ажлаа эмэгтэйчүүдээр хийлгэхийг хүсдэг гэж шүүмжлүүлэн хоёрдугаарт бичигджээ. Үүний дараа Швед эрчүүд хэтэрхий яаруу сандруу байдлаараа удаах байранд оржээ.

Холланд эрчүүд дэндүү бүдүүлэг, америк эрчүүд юуны түрүүнд өөрийгөө боддог дэндүү түрэмгий гэж эмэгтэйчүүд дүгнэжээ. Бусад орны эрчүүдийг дүгнэхдээ Грек эр дэндүү улцгар, Шотланд эр дэндүү чанга дуутай, Турк эр дэндүү хөлөрдөг, Уэльс эр дэндүү хувиа хичээгч, Орос эр дэндүү үсэрхэг гэж шүүмжилжээ.

Харин Испани эрчүүд хамгийн сайн амрагаар шалгарч, Бразил, Итали эрчүүд удаалсан байна. Энэ жагсаалтын эхний 10 байрт Франц, Ирланд, Өмнөд Африк, Австрали, Шинэ Зеланд, Дани, Канад эрчүүд оржээ. Орон орны эрчүүдийн хэн нь хамгийн сайн амраг болохыг тодруулсан энэ санал асуулгыг “www.OnePoll.com” явуулсан аж.

С.Отгонбаяр

From: http://news.gogo.mn/r/60176

Leave a comment