Mongolians in New Zealand

Connecting all NZ and World wide Mongolians

Шинэ Зеландад хайрцаг янжуур 100$ үнэтэй болно

Posted by gegeenblue@yahoo.com on April 25, 2012

Шинэ Зеландад хайрцаг янжуур 100$ үнэтэй болно

Rate This

 

Шинэ Зеландын Засгийн Газар тамхичингуудтайгаа эрс шийдэмгий тэмцэхээр шийджээ. Тэрээр жил тутам тухайн оронд тамхины үнэ өсөж байхаар хөтөлбөрийг баталсан байна. Энэ дагуу бол хэдхэн жилийн дараа гэхэд тус оронд  нэг ширхэг янжуур 4-5 доллар, нэг хайрцгийн үнэ нь 100 долларт дөхөж очно гэж Sky News мэдээлжээ.

Засгийн Газраар дэмжигдсэн энэхүү хөтөлбөр 2013 оноос эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Тамхичдын  хувьд бол үнэхээр хайр найргүй, хатуу хувилбар гэдгийг эрх мэдэлтнүүд хүлээн зөвшөөрч байгаа ба ингэж хүн амын олонхи нь тэр бүр  худалдан аваад  хэрэглээд байх боломжийг багасгаснаараа тамхидалтыг бууруулах буюу таслан зогсоож чадна гэж үзэж байна.Түүнээс гадна хүүхэд тээвэрлэж  яваа машины жолооч тамхи татахыг хориглох, Duty Free дэлгүүрт тамхи худалдаалахыг зогсоох зэрэг арга хэмжээг авах юм байна.

Д. Мягмарсүрэн

4 цаг 3 минутын өмнө

http://news.zindaa.mn

One Response to “Шинэ Зеландад хайрцаг янжуур 100$ үнэтэй болно”

  1. […] Шинэ Зеландад хайрцаг янжуур 100$ үнэтэй болно […]

Leave a comment