Mongolians in New Zealand

Connecting all NZ and World wide Mongolians

Шинэ Зеландын эмэгтэйчүүд хамгийн их хартай

Posted by gegeenblue@yahoo.com on August 27, 2009

Шинэ Зеландын эмэгтэйчүүд хамгийн их хартай

Лхагва, 2009 оны 8-р сарын 26
Шинэ Зеландын эмэгтэйчүүд хамгийн их хартай
Шинэ Зеландын эмэгтэйчүүд дэлхийд хамгийн их хартай нь ажээ. Оксфордын их сургуулиас явуулсан сүүлчийн судалгааны дүн үүнийг харуулж байна.

Ингэхдээ социологийн хэд хэдэн санал асуулгын дүнг үндэслэн ийм дүгнэлт хийж байгаа юм гэж Шинэ Зеландын гэр бүлийн судалгааны үндэсний комиссын шинжээч Радха Балакришнан мэдэгджээ. Тухайлбал, хэрвээ хамт ажилладаг өөр эмэгтэй, танилуудынх нь эхнэр юм уу найз бүсгүй, худалдан авагч, хажуугаар зүгээр өнгөрч яваа хөрш эмэгтэй өөдөөс гараад ирвэл эхнэрийнх нь байдал төрх тэр даруй өөрчлөгдөж, илт цухалдаад ирдэг гэж Шинэ Зеландын долоон нөхрийн нэг нь хэлсэн байна. Харьцуулалт хийх үүднээс дурдахад, 11 эрчүүдээс нэг нь л харддаг гэж Шинэ Зеландын эмэгтэйчүүд үздэг ажээ.

“Ямар нэг годгоносон юм миний нөхөрт сээтэн хаях гээд үзээрэй л дээ” хэмээн санал асуулгад оролцсон нэг эмэгтэй хэлсэн байна.

Иймэрхүү байдал нь бас нааштай талтай байдаг гэж гэр бүл, гэрлэлтийн асуудал судалдаг мэргэжилтэн Женис Дэвис дурджээ. “Хардалт нь эмэгтэйчүүдийг өөрийнхөө гадаад байдалд илүү анхаарал тавьж, аятайхан харагдахад хүргэдэг” гэж Дэвис онцлон тэмдэглэсэн байна. Харин Шинэ Зеландын эрчүүд эхнэртээ тийм ч хайхрамжтай ханддаггүйг тэр бас тайлбарлажээ. “Тус орны эрчүүд дэлхийд хамгийн залхууд ордгийг өмнөх судалгаанууд харуулсан юм. Өөр хүүхэнтэй сээтгэнэх нь бүү хэл, эхнэрийнхээ төлөө үзэлцэх нь тэдэнд ерөөс залхуутай байдаг” гэж сэтгэл судлаач дурдсан байна. Шинэ Зеландын эмэгтэйчүүдийн дараа Канад, Их Британийн бүсгүйчүүд хамгийн хартайд тооцогддог ажээ.

Я.Сүхбаатар – http://news.gogo.mn/r/58527

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: