Mongolians in New Zealand

Connecting all NZ and World wide Mongolians

Дэлхийн єрсєлдєх чадвартай орнууд

Posted by gegeenblue@yahoo.com on August 27, 2009

From: Olloo.mn

Шинэ Зеланд гурван шатаар ахиж, 15 дугаарт бичигджээ. Тус улс бизнесийн таатай орчинтой, татварын саад бэрхшээл бараг байхгvй гэж хэлж болно. Шинэ Зеландад хєдєє аж ахуй эрчимтэй хєгжсєн, харин сvvлийн vед зээлийн нєхцєл жижиг фермерvvдэд хvнд цохилт болсон байна.

Эдийн засгийн мэдээ : » Дэлхийн єрсєлдєх чадвартай орнууд


2009-08-27 15:22:48 , Мэдээний дугаар: #1159339

Лозанн хотноо байрлах Швейцарийн “International Institute for Management De¬velopment ” /IMD/ бизнесийн сургууль нь энэ оны 5 дугаар сард дэлхийд єрсєлдєх чадвартай улс орнуудын рейтинг гаргажээ. Энэ жагсаалтанд нийт 57 улс орсон бєгєєд vндсэн дєрвєн шалгуураар дvгнэсэн байна. Vvнд эдийн засгийн єнєєгийн байдал тєрийн оновчтой удирдлага, компанийн vйл ажиллагааны ашиг болон дэд бvтцийн хєгжил оржээ.

Эхний 15 дугаарт орсон улс орон
1.АНУ
2.Гонконг
З.Сингапур
4.Швейцарь
б.Дани
б.Швед
7.Австрали
в.Канад
Э.Финланд
Ю.Нидерланд
И.Норвеги
^ 2.Люксембург
13.Герман
14.Катар
15.Шинэ Зеланд
Санхvvгийн хямралаас шалтгаалж эдийн засгийн єсєлт нь єєдтэй яваагvй, ажилгvйдэл газар авсан ч АНУ 16 жил дараалж рейтингээрээ эхний байранд орсоор явна. Швейцарийн шинжээчдийн vзэж буйгаар, єрсєлдєх чадвараараа тэргvvнд яваа энэ улсын гол шалтгаан нь дээд боловсролын систем болон дэд бvтэц сайн хєгжсєн, эдийн засаг нь олон талт багтаамжтай, гадаадын хєрєнгє оруулалтыг татах таатай орчинтой гэж дvгнэсэн байна. Харин тус улсын тєсєв багасч байгаа энэ vед мєдхєн АНУ єрсєлдєх чадварынхаа тvвшингээсээ доошлох магадлал єндєр байгаа гэж шинжээчид vзжээ.

Рейтингийн хоёрт Ази Номхон далайн бvсийн санхvvгийн гол тєв болох Гонконг жагссан байна. Тус бvсэд ажилгvйдлийн тоо бусад оронтой харьцуулахад нэг их биш ч гэсэн, тєрийн зардал нэмэгдэж, зээлийн олдоц сайнгvй байгаа нь тєр болон хувийн эдийн засгийн секторт сєрєг нєлєє vзvvлж болзошгvй байна.

Ємнєх онд рейтингээрээ хоёрт явж байсан Сингапур улс энэ жил гуравт багтжээ. Дэлхийн санхvv, эдийн засгийн хямрал тус улсын гадаадын шууд хєрєнгє оруулалтын урсгалд томоохон нєлєє vзvvлсэн байна. Vvнээс шалтгаалж дотоодын компаниудын орлого доошилж, тєлбєрийн баланс муудсан аж. Харин боловсролын систем дэх хєрєнгє оруулалт бусдаас нэлээд сайн байжээ.

Жагсаалтын эхний 20 байрны бараг тэн хагаст Европын орнууд орсон бол дєрєвт энэ оны хувьд ч тэр, єнгєрсєн жил ч тэр Швейцарь багтсан байна. Харин тавд Дани оржээ. Ємнєх жил тус улс зургаад давхиж байв. Мэргэжлийн ажиллах хvч єндєртэй, тєрийн зєв зохицуулалттай, орон нутгийн компаниуд нь єрсєлдєх чадвартай тул гадаадын хєрєнгє оруулагчид нэлээд таатай хvлээж авдаг. Шинжээчид, Скандинавын энэ жижиг улсын эдийн засаг хєрш зэргэлдээ Европын орнуудынхаас богино хугацаанд гаргах чадвартай гэж vзжээ.

Швед улс 2008 онд рейтингээрээ 9 дvгээрт байсан бол энэ жил 6 дугаарт орсон байна. Энэ улсад нийгмийн халамжийн систем болоод боловсрол сайн хєгжсєн тул амьдралын тvвшин дэлхийд хамгийн дээгvvр ордог билээ.
Рейтингийн 7 дугаарт Австрали орж. Сvvлийн vед тус улс Ази Номхон далайн бvсдээ санхvvгийн vйлчилгээг тогтмол явуулдаг томоохон тєв болсон юм. Тус улсын бизнесийн таатай уур амьсгал болоод газар зvйн байршил єрсєлдєх чадварт нєлєєлжээ. Гэвч улсын єр авлага болоод гадаадын шууд хєрєнгє оруулалтын урсгал доошилж байгаа нь австралийн эдийн засагт сєрєг нєлєє vзvvлэх боломжтой байна гэж шинжээчид дvгнэжээ.

Канад улс 8 дугаарт багтсан байна. Америкийн банкуудыг бодвол канадын банкууд хямралд нэг их єртсєнгvй. Тус улс АНУ-тай ойр байрладаг, эрчим хvчний нєєц арвинтай учир гадаадын хєрєнгє оруулагчдыг нэлээд татдаг аж. Сvvлийн vед єндєр технологийн салбарт зардлаа багасгаж байгаа нь єрсєлдєх чадварт сєрєг нєлєє vзvvлэх боломжтой гэж эдийн засагчид vзсэн байна. Єрсєлдєх чадвараараа есєд орсон Финландад боловсролын систем дэлхийд хамгийн дээдэд тооцогддог бєгєєд Засгийн газар нь гадаадын хєрєнгє оруулалтыг нэлээд сайн татах бодлого явуулдаг байна.

Аравт Нидерланд байна. Тус улсын банкуудад санхvvгийн хямрал сєрєг нєлєє vзvvлсэн боловч, vйлдвэр аж ахуйн нэгжvvдийг соёлын тvвшин Европт хамгийн єндєр нь гэж vздэг. Нидерландын эдийн засгийн хєгжилд нєлєєлдєг эерэг хvчин зvйл нь олон хэлтэй єндєр зэрэглэлийн ажиллах хvчин байдаг.

Норвеги улс 11 дvгээр байранд урьдын адил байна. Тус улс эрчим хvчний нєєцєєрєє баялаг, нєєц хєрєнгєєрєє мєн баялаг. Засгийн газар нь боловсролд жил бvр нэлээд их хєрєнгийн санхvvжилт оруулдаг аж.
Рейтингийн 12 дугаарт Люксембург багтсан агаад 2008 онтой харьцуулахад 7 шатаар доогуур оржээ. Люксембург дэлхийн хvн амын орлогоороо тэргvvлдэг. Гэвч банкны сектор нь хvнд байдалтай байгаа тул эдийн засаг болоод єрсєлдєх чадварт муу нєлєє vзvvлэхээр байна.

Єнгєрсєн онд Герман 16 дугаарт орж байсан бол энэ жил 13-т байна. Тус улс Европтоо аж vйлдвэрлэл болон экспортоороо хамгийн томд тооцогддог хэвээр байна. Дэлхийн санхvv-эдийн засгийн хямрал Германы банкны системд хэдийгээр сєрєг нєлєє vзvvлсэн ч, АНУ болон Их Британи шиг их хэмжээгээр нєлєєлсєнгvй. Швейцарийн шинжээчдийн зєвлєж байгаагаар, Германы Засгийн газар єрсєлдєх чадвараа улам дээшлvvлэхийн тулд ажилгvйдлээ багасгах, тєрийн зохицуулалтаа боловсронгvй болгох хэрэгтэй гэжээ.

“IDM”-ийн рейтингээр анх удаагаа Катар 14 дvгээрт орсон байна. Тус улс нефть болон хийн экспортоосоо нэлээд их орлого олж, тєсєв нь єнгєрсєн оноос 16.8 хувиар эрс нэмэгджээ. Эдийн засгийн єсєлтєє тогтвортой байлгах vvднээс Катарын засгийн газар нь дотоодын аж vйлдвэр болон санхvvгийн секторт гол анхаарлаа хандуулах хэрэгтэйг шинжээчид зєвлєсєн байна.

Шинэ Зеланд гурван шатаар ахиж, 15 дугаарт бичигджээ. Тус улс бизнесийн таатай орчинтой, татварын саад бэрхшээл бараг байхгvй гэж хэлж болно. Шинэ Зеландад хєдєє аж ахуй эрчимтэй хєгжсєн, харин сvvлийн vед зээлийн нєхцєл жижиг фермерvvдэд хvнд цохилт болсон байна.

Татвар хураамж бага, шинэ компани байгуулах, бvртгvvлэхэд хялбар, хээл хахуулын тvвшин доогуур, тєрийн санхvvгийн систем нь тогтвортой, чанартай боловсрол зэрэг нь хєгжилтэй улс орнуудын гол єрсєлдєх чадварын vзvvлэлт юм. Гэхдээ эдгээр улсад хvнд суртал хєгжсєн ч эдийн засаг нь уян хатан, хєрвєх чадвар сайтай. Шинжээчид, єрсєлдєх чадварынхаа тvвшинг хадгалах болон дээшлvvлэхэд тухайн улсын Засгийн газар дотоодын зах зээлд бодлогоо либералчлах, хєрєнгє оруулалтыг урамшуулах, хєдєлмєрийн зах зээлийн уян чанарыг дээшлvvлэх, єндєр мэргэжлийн ажиллах хvчнээр хангахыг зєвлєжээ.

дугаар 4

One Response to “Дэлхийн єрсєлдєх чадвартай орнууд”

  1. […] эдийн засгаараа дэлхийд эхний 10-д ордог (7-д ордог-Дэлхийн єрсєлдєх чадвартай орнууд-2009), англи хэлээр ярьдаг цөөхөн баян улсын нэг юм. […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: