Mongolians in New Zealand

Connecting all NZ and World wide Mongolians

Шинэ Зеланд, Австрали улсад зохион байгуулагдсан бэлчээрийн зохицуулалтын талаар туршлага судлах аялал

Posted by gegeenblue@yahoo.com on August 3, 2009

Шинэ Зеланд, Австрали улсад зохион байгуулагдсан бэлчээрийн зохицуулалтын талаар туршлага судлах аялал

5 дах өдөр, 15-05-2009 17:23

ШХА-ийн санхүүжилтээр Шинэ Зеланд, Австрали улсад зохион байгуулагдсан бэлчээрийн зохицуулалтын талаар туршлага судлах аялалд УИХ, холбогдох яам, агентлаг, хөтөлбөрүүд, ТББ,  малчны төлөөлөл оролцов.

Оролцогчид эдгээр улсын газар, бэлчээрийн зохион байгуулалт, түүнтэй холбоотой хууль тогтоомжууд, эдгээрийн хэрэгжилт, фермерүүдийн амьдрал, нутгийн уугуул иргэдийн газар ашиглалт, зохион байгуулалт зэрэгтэй танилцсаны дээр Австралийн Алис Спрингс, Таунсвилл хот дахь эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнд Монгол орны бэлчээрийн нөхцөл байдлын талаар товч танилцуулга хийлээ.

Газар \бэлчээр\ иргэдийн өмчлөлд буюу зарим нь түрээсээр эзэмшигддэг хэдий ч аль нөхцөлд тухайн газар – бэлчээрт хийх нөхөн сэргээлт, усжуулалт, мод тайрах гээд бүхийл асуудлаар фермерүүд нь мужийн ХАА-н асуудал хариуцдаг байгууллагатай харилцаж байж гүйцэтгэдэг, мал дайран өнгөрөх зориулалт бүхий зам болон түүний хажуугийн газрыг нийтийн эзэмшилд байлгадаг, фермерүүд нь судалгааны байгууллагатай маш ойр хамтран ажиллаж,  судалгааны ажлын үр дүнг дээд зэргээр ашигладаг, ХАА-н чиглэлээр сурч буй оюутнууд туршилт-дадлагын ажлаа фермерийн АА дээр удаан хугацаагаар хийж онолын мэдлэгээ баталгаажуулан фермерүүдэд шинэлэг санаа, туршилтын ажил явуулахад нь туслалцаа үзүүлдэг зэрэг содон зүйлүүдийг аялалд оролцогсод ажигласан ба эдгээрийн ихэнх нь Монгол орны хувьд хэрэгжих бололцоотой зүйлүүд болохыг ч тэмдэглэж байсан болно.

Аяллын үеэр зарим эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн холбогдох албаны хүмүүстэй уулзаж цаашид хамтран ажиллах зарим боломжийн талаар санал солилцсон болно.

From: http://www.msrm.mn/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: