Mongolians in New Zealand

Connecting all NZ and World wide Mongolians

New Zealand on Asuult.net

Posted by gegeenblue@yahoo.com on April 14, 2009

From: Asuult.net Posted: Jul.12.07 10:34 am (jaahan deer uye-n hudlaaduu medeelluud bn shuu, hehe)

Шинэ Зеланд
Товчхон…
Улсын нэр – New Zealand
Нийслэл – Веллингтон
Нутаг дэвсгэрийн хэмжээ – 268,680 хавтгай дөр.км
Хүн ам – 4,000,000
Шашин – Дийлэнхи хувь нь Христийн шашинтай /75%/
Мөнгөн тэмдэгт – Шинэ Зеланд доллар /NZ$/
Цахилгааны хүчдэл – 230V, 50HzHz
Улсын код – 64

Мөсөн оргилт уулс, түргэн урсгалт голууд, гүн цэнхэр нуурууд, исгэрэн шуугих халуун рашаанууд, буцалдаг шавар зэрэг байгалийн ховор сайхан тогтоцоороо энэ улс орон алдартай. Мөн түүнчлэн элбэг дэлбэг нутгийн уулс, алтан шаргал элсээр эмжигдсэн урт наран шарлагын газар, олон зүйлийн ан амьтан, амтат жимсний төрөл зүйлээр үнэхээр баялаг орон юм.
Явган аялал, ууланд авирах, түргэн урсгалт голоор хийлдэг завиар эрч хүчээ сорих, цана чаргаар гулгах – мөн олон жилийн турш адал явдал, эрч хүчтэй хүмүүсийн дурладаг чөлөөт уналтыг эндээс мэдэрч болно. Та делфиньтэй сэлж, дөнгөж төрсөн хурга угжин, халим харж, загасчилж болох аж.
Хэзээ аялахад тохиромжтой вэ?
Бүтэн жилийн турш хийх зүйл танд хангалттай байна. Цаг агаар нь хэзээ ч тэгтэл муудаад байдаггүй учир. Дулаахан сайхан сарууд болох 11-4 сарын хооронд Шинэ Зеландад асар их ачаалалтай байдаг. Ялангуяа сургуулийн амралтын үеэр буюу 12 сарын 20-ноос 1 сарын сүүлч хүртэл оргил үе байдаг.
Энэ үед та Шинэ Зеланд руу аялах гэж байгаа бол буудал, тээврийн хэрэгсэлээ урьдчилан захиалахыг сануулж байна.

Юу үзэх вэ?
Шинэ Зеланд нь халуун рашаан, агуйгаар баялаг орон нутаг хэдий ч дан ганц эдгээрээс тогтоод байдаггүй. Байгалийн ховор гайхамшигт бүтэц нь туульсын юм шиг гайхалтай учир та олонтаа дуу алдах болно. Салхич шувууны колони дамжин явж байхдаа та том хотын амгалан байдлыг, бас жижиг суурингийн дур булаам байдалтай эндээс мэдрэх болно.
Auckland
Далайн эргийн энэхүү хот нь нэг талаасаа Номхон далай, нөгөө талаасаа Тасманы тэнгисээр хашигдаж Норт Айланд дээр нарийн зурвас маягаар тогтон байрлаж байдаг. Хажууд нь орших олон олон арлуудын халуун орны ой модоор бүрхэгдсэн уулнууд, галт уулын бүс, өндөрлөг газруудаар чимэглэгдэж байдаг.
Гайхам далайн боомт, гүүрүүдээрээ алдартай энэ хот Шинэ Зеландын хамгийн том нь. Далайн булан тохойд сүлжигдэн байх энэхүү хотд усан сэлэлт, усан спорт-ялангуяа далбаат завины спорт өргөн дэлгэрсэн байдгаас “Усан онгоцоор аялагчдын хот” хочтой болгожээ.
Нутаг дэвсгэрийн хэмжээ нь 16,140 хавтгай дар.км, хүн ам нь 1,200,000.
Great Barrier арал
Хаураки далайн булангийн адагт орших энэ арал зүүн зүгээрээ цагаан өнгөт элст наран шарлагын газар, баруун зүгээрээ гүн уст булан тохойгоор хүрээлүүлсэн ба төв хэсгээрээ барсгар хадан цохио хясаагаар дүүрэн байдаг. 80,000 га дархан цаазат газар нь явган аялалын асар олон замууд, мод бэлтгэхэд ашиглаж байсан хуучин машин зам, төмөр замтай хоршин байдаг. Auckland-с нисэх болон усан онгоц 88 км зам туулж очдог. Наран шарлагын газруудаараа алдартай.
Харихари
Энэ жижиг хот нь Шинэ Зеландын өмнөд арлуудын баруун эрэг дээр байдаг. Гай Мензиес 1931 онд анх удаа Австралиас гарч Тасманы тэнгисийг хөндлөн туулахад дэлхийд танигдажээ. Энэхүү нислэг нь агаарт байхдаа төвөггүй байсан боловч газардах үед жинхэнэ гай тохиолджээ. Гай Мензиес буулт хийж байхад онгоц нь намаган дунд хөмөрч хөөрч орилсон нутгийнханыг харсаар байтал аюулгүйн бүсээ ч тайлж амжилгүй толгойгоороо шаварт шаан унажээ.


Веллингтон хот
Image
Карисбрук стадион шөнийн rugby тэмцээний үеэр
Image
Арава үндэстний Тохунга /Тэргүүн бөө/-ын хадан сийлбэр
Image
Гэгээн Паулсын сүм – Стуарт гудамж Дюнедин хот
Image
Кардрона цанын бааз
Image
Depot Creek хүрхрээ – Mount Aspiring үндэсний парк
Image
Cook уулын зам – цаана нь сүүмэлзэн харагдах Аораки буюу Cook уул
Image

Дээрхи зургуудыг LonelyPlanet.com сайтнаас авлаа.


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: