Mongolians in New Zealand

Connecting all NZ and World wide Mongolians

NZ School in Mongolian Yurt

Posted by gegeenblue@yahoo.com on January 12, 2009

From: http://www.hamagmongol.net/news.php?readmore=301

Шинэ Зеландийн Сургууль Монгол Гэрт Хичээллэж Байна

БоловсролШинэ Зеланд улсын нэгэн бага сургууль Майя Рудоф Штайнэр Монгол гэрээр хичээлийн байраа хийж бага насны хүүхдүүд Монгол Гэр ангид хичээлээ үзэж байгаа гэнэ. Тус сургуулийн багш нь ярихдаа Австрали улсад байдаг танилуудаараа дамжуулан гурван ширхэг Монгол гэр Монголоос нэг бүрийг нь $20,000 долараар худалдан авсан бөгөөд хүүхдүүд Монгол гэрт хичээлээ үзэх ихэд дуртай байгаа аж. Сонирхолтой нь тус сургуулийн захиргаанаас Монгол гэрээр хичээлийн байр хийх болсон нь санхүүгийн бэрхшээлээс болсон гэнэ. Хичээлийн байр хүрэлцэхгүйн улмаас хурааж нүүлгэж болдог авсаархан хэмээн Монгол гэр худалдан авч сурагчидаа хичээлийин байраар хангах шийдвэр гаргасан аж. Одоогоор нэг гэрийг нь босгоод хичээлийн байр болгоод байгаа ба анх босгоход нь 60 орчим хүмүүс ирж тусалсан гэнэ. 6-8 насны хүүхдүүд гэр-хичээлийн байрандаа суралцаж байгаа ба тооноор нь гэрэл тусаад ихэд таатай байдаг хэмээн багш нь өгүүлж байна. Монгол гэрийг Орос хэлний “юрт” гэсэн үгээр нэрлээд байгаа ба сургуулийн захиргаанаас гэрт гэрэл цахилгаан тавих асуудлыг авч хэлэлцэж байгаа гэнэ. Гэрийг босгоход орон нутгын захиргаанаас 5 жилийн зөвшөөрөл авсан ба тэдний ойлголтоор гэр нь 15 жилийн “настай ” гэж үзэж буй аж.
Оруулсан: suuri – 12/16/2008

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: