Mongolians in New Zealand

Connecting all NZ and World wide Mongolians

NZ open to Business

Posted by gegeenblue@yahoo.com on September 11, 2008

From: http://www.bimongol.mn

Хаана бизнес эрхэлбэл таатай вэ

Дэлхийн банкнаас гаргадаг, бизнес эрхлэн явуулах нөхцлийн талаарх жагсаалтад ОХУ 2008 оны үзүүлэлтээр 120 дугаарт орж байна. Энэ 2007 оныхоос найман байраар ухарсан үзүүлэлт аж. Олон улсын санхүүгийн корпораци болон Дэлхийн банкны нийтэлсэн “Бизнес эрхлэлт-2009” илтгэлд тэмдэглэснээр, дэлхий даяар үйлдвэрлэл эрхлэх хууль-эрх зүйн баазын шинэтгэл хурдасч байна. 2007-2008 онд 113 оронд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах илүү таатай орчин буй болгоход тус дөхөм болсон 239 шинэтгэл хэрэгжжээ.
Зүүн Европ болон Төв Азийн бүс нутаг таван жил дараалан бусад бүс нутгаа тэргүүлжээ. Энэ бүс нутгийн орнуудын 90 гаруй хувь бүтцийн шинэтгэл хийж байна. 2008 онд үйлдвэрлэл үйлчилгээний салбарт хийсэн шинэтгэлийн тоогоор Азербайжан тэргүүлжээ.
Гол шинэтгэгчдийн жагсаалтад өргөн хүрээний шинэтгэл хийсэн хуучин ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд байсан Азербайжан, Киргиз, Белорусь улс орсон байна.
Өнгөрсөн жил Албани, Сенегал, Буркино-Фасо, Ботсван, Доминиканы Бүгд Найрамдах Улс, Египет шинэтгэлийг хамгийн идэвхитэй хийжээ.
Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад хамгийн таатай улсаар гурав дахь удаагаа Сингапур улс шалгарч, Шинэ Зеланд, АНУ хоёр, гуравдугаарт орсон байна.
Энэ судалгаанд 181 орон хамрагджээ.
З.Амгалан

From: http://news.gogo.mn/r/41569

Манай улс бизнесийн орчны үзүүлэлтээрээ 58 дугаарт оржээ

Вашингтон хотноо “Бизнес явуулах нь-2009” судалгааны тайлан илтгэл өчигдөр боллоо. Дэлхийн зарим орнуудаас, тэр дотор Улаанбаатараас Вашингтонтой интернэтээр шууд холбогдов. Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн корпорациас тус тайланг зургаа дахь жилдээ цуврал болгон явуулж буй аж. “Бизнес явуулах нь-2009” судалгаанд дэлхийн 181 орныг хамруулжээ. Үүнд улс орнуудын эдийн засгийг бизнесийн 10 үзүүлэлтээр жагсаадаг.

Бизнесийн орчныг- сайтар бүрдүүлж өгсөн байдлаараа Сингапур улс гурав дахь жилдээ дэлхийд тэргүүлсээр байна. Шинэ Зеланд удаалж, АНУ гуравдугаарт оржээ. Манай улс уг зэрэглэлийн дагуу дэлхийд 58 дугаарт, Зүүн Ази-Номхон далайн бүсийн орнуудын дунд долдугаарт жагсав. Манай бизнесийн орчинд дэвшил гарсан ч өнгөрсөн жилийнхээс ухарсан үзүүлэлттэй байна. Учир нь манай бизнесийн салбар дахь өөрчлөлт, шинэчлэлтийн явц удаан аж.

Зүүн Ази болон Номхон далайн орнууд энэ жил бусад бүсийг бодвол бодлого, журмын өөрчлөлт, шинэчлэлтийг хамгийн сайн хийсэн байна. Манай улсын эдийн засгийн шинэчлэлийн хүрээнд гаалийн хяналт шалгалтыг нэг цэгт төвлөрүүлэн хийх болсон, ажиллагсдын нийгмийн даатгалыг нийт цалингийн 19 хувь байсныг 10 болгон буулгасан зэргийг онцгойлон тэмдэглэв. Эдгээр өөрчлөлтүүд нь ажил олгогчдын татварын ачаалал, экспорт, импортод зарцуулах цаг хугацаа болон бүрдүүлэх ёстой баримт бичгийн тоог бууруулснаар бизнесийн таатай нөхцөлийг бүрдүүлсэн байна.

МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл дээрх тайланг гаргахад мэдээллийн тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тус илтгэлийг зохион байгуулагчид ч хамтран ажиллахад таатай байгаагаа мэдэгдэн, ирэх жилийн тайланг гаргахдаа зөвлөлдөнө хэмээн амлав.

Д.Чимэг

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: