Mongolians in New Zealand

Connecting all NZ and World wide Mongolians

NZ Mayor visits MN

Posted by gegeenblue@yahoo.com on August 7, 2008

From: www.news.mn | www.olloo.mn

Шинэ зеландын амбан захирагч Монголд ирнэ
2008.Aug.06 16 цаг 53 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын урилгаар Шинэ зеландын амбан захирагч Ананд Сатиананд энэ сарын 12-13-ны өдрүүдэд Монголд ирнэ. Тэрээр гэргийн хамт Монголд айлчлах бөгөөд тус улсаас Монголд хийх төрийн айлчлалын анхных болох юм. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч 1997, УИХ-ын дарга 2007 онд тус улсад айлчилж байжээ.

Ноён Ананд Сатиананд Монголд хийх айлчлалаар аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, оюутан залсуусыг сургах ажлыг цаашид үргэлжлүүлэх талаар ярилцах гэнэ. Мөн хөрөнгө оруулалтыг хүнс, хөдөө аж ахуйн салбарт татах талаар яригдах ажээ.

***************************
Гадаад харилцаа : » Шинэ Зеланд улсын Амбан захирагч айлчилна

——————————————————————————–
Нийтэлсэн: 2008-08-08 10:11:44 , Мэдээний дугаар: #112629

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Энхбаярын урилгаар Шинэ Зеланд Улсын Амбан Захирагч Ананд Сатиананд гэргийн хамт 2008 оны 8 дугаар сарын 12-13-ны єдрvvдэд Монгол Улсад тєрийн айлчлал хийнэ.

Монгол Улс Шинэ Зеланд Улстай 1975 онд дипломат харилцаа тогтоосон бєгєєд энэ удаагийн айлчлал нь хоёр орны харилцааны тvvхэнд Амбан Захирагчийн Монгол Улсад хийж буй анхны айлчлал юм.
Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Энхбаяр Амбан Захирагч Ананд Сатианандтай албан ёсны уулзалт хийнэ. Монгол Улсын Ерєнхий сайд С.Баяр Амбан Захирагч Ананд Сатианандад бараалхана.
Айлчлалын vеэр хоёр тал хvнс, хєдєє аж ахуй, аялал жуулчлал, боловсролын салбарт хамтын ажиллагааг хєгжvvлэх нєхцєл боломжийн талаар санал солилцохоор тєлєвлєж байна.

ШИНЭ ЗЕЛАНДЫН АМБАН ЗАХИРАГЧ АНАНД САТИАНАНДЫН НАМТАР

1945 оны 7 дугаар сарын 22-нд Окланд хотод тєрсєн. Хуульч мэргэжилтэй. Ромын Католик шашин шvтдэг. 2006 оны 8 дугаар сарын 23-наас Шинэ Зеландын Амбан захирагчаар ажиллаж байна. Тэрээр анхны Ромын Католик шашинтай, Азийн уугуул Амбан захирагч болжээ.
Ананд Сатиананд нь хуульч бєгєєд хууль хяналтын байгууллагад шvvгч, ємгєєлєгч зэрэг олон тєрлийн алба хашиж ирсэн. Тvvний хууль, эрх зvйн салбарт олон жилийн турш ажилласан туршлага нь тєрийн алба хаших, тєр засаг, ард иргэд хоорондын харилцаа, хэлхээ холбоог бататгах чиглэлд vр бvтээлтэй ажиллах vндэс суурийг бvрдvvлжээ.
Ананд Сатиананд нь Окланд хотод тєрж єссєн бєгєєд тэндээ бага, дунд сургууль дvvргэж, улмаар 1970 онд Окландын их сургуулийг хуулийн мэргэжлээр тєгсчээ. Тэрбээр их сургууль тєгсмєгцєє хуульч, ємгєєлєгчєєр ажиллаж байгаад 1982 онд мужийн шvvхэд шvvгчээр томилогдон иргэний болон эрvvгийн хэргийг байцаан шийтгэх хууль тогтоомжийг хэрэгжvvлэх ажлын хvрээнд эрvvгийн хэргийг мєрдєн шалгах, яллах зэрэг ажлыг 10 жилийн турш гvйцэтгэсэн байна.
Ананд Сатиананд 1995 онд Шинэ Зеландын омбудсманаар анх томилогдож улиран томилогдсоор 2005 он хvртэл ажилласан. Энэхvv албыг хашиж байхдаа тєрийн албан хаагчийн шударга бус vйл ажиллагааны талаар иргэдээс гаргаж буй гомдол, саналтай холбогдсон асуудлыг хариуцан ажиллаж, тэдгээртэй холбогдсон засаглалын vйл ажиллагаанд vнэлгээ, дvгнэлт гаргаж байсны зэрэгцээ мэдээллийн эрх чєлєєний хууль тогтоомжийн чиглэлээр ажиллаж байсан байна. Дээрх албан тушаалтанг Шинэ Зеландын парламентаас томилдог аж.
Тэрээр мэргэжлийн хуульчийн хувьд Шинэ Зеланд болон олон улсын хэмжээнд хууль, эрх зvйн сургалт, боловсролыг хєгжvvлэхэд багагvй хувь нэмэр оруулсан. Тэрээр хууль, эрх зvйн чиглэлийн олон дээд сургуульд багшилж олон тооны оюутан, судлаачдын эрдэм шинжилгээний ажлын удирдагч, зєвлєхєєр ажиллаж, хууль, эрх зvйн холбогдолтой олон ном, бvтээл туурьважээ. Тvvнчилэн Их Британы хамтын нєхєрлєлийн нарийн бичгийн дарга нарын газраас зохион байгуулдаг хуулийн сургалтын хєтєлбєрт 1998 оноос хамрагдаж, уг хєтєлбєрийн хvрээнд олон улсын хуулийн мэргэжлийн семинар, хэлэлцvvлэгvvдийг удирдах, хуулийн єргєн хvрээтэй асуудлаар лекц уншиж байжээ.
Сvvлийн жилvvдэд Шинэ Зеландын банкны vйл ажиллагааны хууль тогтоомжийг хянан шалгах шинэчилсэн дvрмийг хянах, сэтгэл мэдрэлийн эмнэлгvvдэд эмчлvvлж байсан євчнvvдийн итгэмжийн чуулганаас эрхлэн явуулсан судалгааны ажлыг удирдах, парламентын гишvvдийн ашиг сонирхолын давхцлыг бvртгэх зэрэг олон чухал vvрэг гvйцэтгэж иржээ.
Амбан Захирагч олон улсын харилцаа, тvvний дотор Шинэ Зеланд Улсын дэлхий дахинд эзлэх байр суурьт онцгой анхаарал хандуулж ирсэн хvн юм. Тэрбээр “Ази-Шинэ Зеландын сан”-гийн удирдах зєвлєлийн гишvvн, Шинэ Зеландын олон улсын харилцаа, ил тод байдлын дээд сургуулийн удирдах зєвлєлийн гишvvнээр тус тус томилогдон ажиллаж байсан.
Тэрээр соёл урлаг, спорт зэрэг нийгмийн vйл хэрэгт идэвхтэй оролцдог. Шинэ Зеландын vндэсний регби (New Zealand Rugby League)-н холбооны захиргааны удирдлагад олон жил ажилласан. Мєн Шинэ Зеландын шоронгуудын захиргааны дарга, єршєєл эрхлэх vндэсний газрын гишvvн зэрэг сонгуульт vvрэг давхар гvйцэтгэж ирсэн.
Амбан Захирагч Ананд Сатиананд нь Шинэ Зеландын Онцгой Хvндэт Иргэний одон (2005), Шинэ Зеландын Эрхэмсэг иргэний одон (2006), Английн Хатан хааны алдарын одон (2007) зэрэг нэр хvндтэй шагналуудыг тус тус хvртсэн ажээ.
Амбан Захирагч Ананд Сатиананд нь крикет, хоккей, регби, теннис зэрэг спортод дур сонирхолтой. Тvvх, намтарын холбогдолтой ном унших хоббитой.
1970 онд Сузан Сатианандтай гэр бvл болсон. Хvv, хоёр охинтой.

Мэдээллийн эх сурвалж: Olloo

******************

Улс тєрийн мэдээ : » Шинэ Зеландын амбан захирагч айлчилж байна
Нийтэлсэн: 2008-08-12 10:59:06 , Мэдээний дугаар: #112934

Монгол Улсын Ерєйхийлєгч Н.Энхбаярын урилгаар Шинэ Зеландын амбан захирагч Ананд Сатиананд єнєєдрєєс эхлэн манай улсад айлчилж байна.

Манай улс нь Шинэ Зеланд улстай дипломат харилцаа тогтоогоод 33 жил болж байгаа аж. Монголын талаас 1997 онд Ерєнхийлєгч асан П.Очирбат тус улсад айлчилсан нь Терийн тэргvvний анхны айлчлал байсан байна. Vvнээс хойш єнгєрсєн арав гаруй жилийн хугацаанд єндєр дээд ‘хэмжээний айлчлалууд харилцан болж, манай хоёр орны харилцаа ч эрс дээшилжээ. Манай УИХ-д Шинэ Зеланд-Монголын парламентын найрамлын бvлэг ажиллалаг. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам Шинэ Зеланд, Шинэ Зеланд улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам Монгол Улсын хэргийг тvр хамаардаг. Сvvлийн жилvvдэд манай хоёр орны улстєрийн харилцаа эрчимтэй хєгжихєєс гадна эдийн засгийн харилцаагаа ихээхэн хєгжvvлж байгаа юм.

Тус улсаас єнєєгийн байдлаар шар айраг, тасло, хуурай сvv, зарим тєрлийн машин механизм импортоор авдаг байна. Шинэ Зеландын хєрєнгє оруулалт манай уул уурхай, газар тариалан, мал аж ахуйн салбарт голлон орсон аж. Тvvнчлэн Монголд хандивлагч орнуудын уулзалтад Шинэ Зеланд улс 1991 оноос хойш тогтмол оролцож жилд дундчаар 200-250 мянган долларын тусламж vзvvлж байжээ. Уг тусламжийн хєрєнгийг ноос, арьс ширний боловсруулалтыг сайжруулах судалгаа хийх, манай мал аж ахуйн болон бусад салбарын мэргэжилтнvvийг дадлагажуулах, байгалийн хєрсний тооцоо, нvvрсний салбарын єєрчлєлт зэрэг чиглэлvvдээр манай улсад vйл ажиллагаа явуулсан Шинэ Зеландын компаниудыг дэмжихэд тус тус зарцуулсан байна.

Шинэ Зеландын Засгийн газар 1991-2002 онд манай улад нийт 1.828.854 ам.долларын албан ёсны тусламж олгожээ. Єнєєгийн байдлаар тус улсын Засгийн газар жилд Монгол Улсын тєрийн албан хаагч нэг хvнийг зургаан сарын хугацаатай англи хэлний сургалтад хамруулж байна. Амбан захирагч Ананд Сатиананд нь хуульч мэргэжилтэй бєгєєд 2006 оны наймдугаар сараас эхлэн Шинэ Зеландын Амбан захирагчаар ажиллаж байгаа аж. Тэрбээр манай улсад хоёр єдрийн айлчлал хийх бєгєєд Ерєнхийлєгч Н.Энхбаяр болон Ерєнхий сайд С.Баяр нартай албан ёсны уулзалт хийнэ. Тvvнчлэн тус улсаас хэрэгжvvлж байгаа “Нийгмийн хєгжил” тєсєлд хамрагдаж буй айлд зочлох юм байна. Харин маргааш Тэрэлжид малчин айлд зочлон, бэсрэг наадам vзэхээр тєлєвлєжээ. Мєн манай улсад ажиллаж, амьдарч буй Шинэ Зеландын иргэдтэй оройн зоог барих юм байна.

Дугаар 169 /2466/

Мэдээллийн эх сурвалж: Olloo

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: