Mongolians in New Zealand

Connecting all NZ and World wide Mongolians

Wanna See New Zealand?

Posted by gegeenblue@yahoo.com on May 7, 2008

From: http://www.kiwipearltour.com/

* Нийт аялалын үнэ
* Визаний талаар
* Шинэ Зеландын түүхээс
* Окланд
* Роторуа

Нийт аялалын үнэ

11 хоног, 11 өдрийн аялал NZ $ 3480
7 хоног 8 өдрийн аялал NZ $ 2830

Аялалд багтах зүйлүүд
Аялалын хугацаанд байх байрны үнэ
Вeллингтон хотын нисэх онгоцны буудлаас тосон авах үдэн гаргах
Таupо Pоторуа Oкланд хотуудад буух буудлуудын үнэ
Oкландийн телевизийн цамхаг дээр гаргах үнэ
Хотийн ерөнхий байдалтай танилцах автобусны үнэ
Kelly Taritonийн Усан доорхи дэлхий ба Антарктидын хаалга үзмэрийн үнэ
Гэрэлт хоpхойн агуйд орох үнэ
Rainbow Spring дархан цаазат газраар аялах үнэ
Вeллингтoн хотоос урд арал орох ба ирэх усан онгоцны үнэ
Өөр хот руу явах унааны хөлс
Бензин шатахуун
Өглөө оройн хоол
Хөтөч ба жолоочийн хөлс

Аялалд багтаагүй зүйлүүд
Шинэ Зeландад ирэх буцах онгоцны зардал
Бүх төрлийн даатгал
Архи дарс
Бэлэг дурсгалын зүйлүүд
Гэнэтийн урьдчилан төлөвлөөгүй зардлууд
Урилганы болон визанд туслалцаа үзүүлэх үйлчилгээний хөлс

Визаний талаар

Шинэ Зеландын элчин сайдын яам болон консулийн газар Монгол Улсад байдаггүй. Хятадад суугаа тус улсын элчин сайд нь Монгол дахь элчин сайдын албыг хавсран хашдаг билээ. Иймээс монголчууд визаний талаар Бээжинд суугаа Шинэ Зеландийн консулын газар буюу цагаачлалын албанд ханддаг. Тийм болохоор энэ нь бусад консулуудын адил олон төрлийн бичиг баримт шаардсан нилээн удаашралтай, зарим тохиодолд биеэр явж ярилцлага өгөх гэх мэт зүйл гарвал зардал ихтэй байдаг. Манай компаний урилгаар Шинэ Зеландад аялах гэж байгаа хүмүүс нь урьд өмнө нь аялал жуулчлалаар олон газар зорчсон, визаний зөрчилгүй, хөрөнгийн үнэн зөв сайн баталгаатай байх нь манай ажлыг ихээхэн хөнгөвчлөх болно. Хэрвээ та манай байгуулагын шугамаар визанд хандах болоод бичиг баримтаа өөрөө хөөцөлдөн биднээс зөвхөн урилга авсан тохиолдолд бид таниас зөвхөн урилгын хураамж болох 50 доллар авах болно. Харин та визаний өргөдөл бусад бичиг баримтаа биднээр дамжуулан визаний газарт хандсан бол та манай байгуулагад 350 долларийн үйлчилгээний хураамж төлнө.Монголчуудийн хувьд гадаад зорчиход визаний асуудал хүндрэлтэй байдгийг хүн бүхэн мэднэ. Бидний урилга болон та манай компаний шугамаар визанд хандахад виза гарна гэсэн баталгаа биш бөгөөд тэр нь зөвхөн танай бүрдүүлэх бичиг баримт үнэн зөв, найдвартай эсэхээс хамаарна.Манай улсаас энд Өргөмжлөлт консулаар томилогдсон ноён Алпортийн ярианаас үзэхэд эндхийн цагаачлалын албаныхан Монголчуудыг буцах магадлал багатай хүмүүс хэмээн үзэж бичиг баримтийг маш нарийн шалгадаг ажээ. Tа Шинэ Зеландыг манай компаний шугамаар үзэх гэж байгаа бол хамгийн гол нь урьд олон газраар аялсан, бичиг баримтын ямар ч зөрчилгүй тохиодолд виза олгогддог гэдгийг бид туршлагаасаа мэдэх юм. Эдгээр үйлчилгээний болон урилганы хөлс нь($ 50/ 350) Америк доллароор бодогдсон бөгөөд виза гарсан үгүй эсэхээс үл харгалзан буцаан олгогдохгүй болно. Хэрэв та энд аялах, сурах, хүүхдээ сургах гэж байгаа бол дэлгэрэнгүй мэдээлэлийг Сувдаатай холбоо барин авна уу?

Шинэ Зеландын түүхээс
Шинэ Зеланд хамгийн залуу орон

Шинэ Зеланд улс нь Номхон далайн баруун өмнөд эрэгт байрладаг ба хойд урд гэсэн 2 том ба хэд хэдэн жижиг арлаас бүрддэг. 268,7 мянган хавтгай дөрвөлжин км нутаг 4.5 сая хүн амтай энэхүү улсыг байгаль экологийн хувьд хамгийн цэвэр үзэсгэлэнтэй газруудын нэг гэдгийг дэлхий дахинаа болон очсон хүн болгон хүлээн зөвшөөрдөг. Үнэхээр ч маш өвөрмөц тогтоцтой газрууд, өтгөн ой,ногоон тал, цэнхэр далай, цагаан элс нь аялал жуулчлал байгаль орчинд дуртай хэн бүхэнд диваажингийн орон гэж ийм л байдаг байх даа гэж бодогдохоор. Өөрсдийгөө киwи хэмээх нутгийн шувуугаар нэрийддэг шинэ зеланд хүмүүсийн шударга илэн далангүй нөхөрсөг зан чанар нь ч зочин гийчинд таалагдана.

Мянга гаруйхан жилийн өмнө хүн ирж сууршсан энэ улс нутгийн уугуул болох маори болон пакэха хэмээх европ хүмүүсийн харилцаанаас түүхээ эхэлсэн билээ. Маоричууд тэртээх 1000 жилийн өв уламжлалаа маш сайн хадгалан өнөөг хүртэл баримтлан байгаа нь Шинэ Зеландын аялал жуулчлалийн салбарт нэг томоохон орлого оруулдаг урлаг болдог. Тэдний нүцгэн бие дээрхи шивээс хээ хуар ( моко), сурлэн өмсгөлөө өмсөн бүжиж, зочин гийчинтайгаа гар барих бүс харин хамраа хоёронтоо нийлүүлэн мэндчлэх зан заншил үнэхээр ер бусын сонин санагдана. Маоричууд болон Их Британы эзэнт гүрнийг төлөөлсөн амбан захирагч нарын үзэглэсэн гэрээ нь Шинэ Зеланд улсын үндсэн баримт бичиг билээ. Энэ гэрээнд тус улсын нутаг дэвсгэр дээр Британий хууль үйлчлэх бөгөөд Маоринууд өөрийн ёс заншил болон газар нутгаа эзэмших автономит эрхтэй гэж заасан байдаг.

Окланд
Шинэ Зеландын хамгийн том хот

Тус улсын хамгийн том хот.

Далайн эргийн дагуу байрлах энэ хот бол Шинэ Зеландийн 2.5 сая хүн ам бүхий хамгийн том хот юм. Европ гаралтай киви, маори болон азиууд олноороо оршин суудаг энэ хотод далайн болон усан спорт их хөгжсөн, тиймээс ч Окланд хотыг City of Sail буюу Далбаат завины хот гэж нэрийддэг. Ногоон ой модоор хучигдсан толгод, галт уулын дэлбэрэлтээс үүдсэн 48 гудгэр дээр байрлах Окланд хотод жуулчин гийчин үзэх юм олон бий. 328 өндөр телевизийн цамхаг нь Өмнөд өргөрөгтөө хамгийн өндөрт тооцогддог. Окланд хотыг усан боомттой холбосон гүүр сүрлэг сайхан харагддаг ба түүн дээрээс хөлөөсөө олсоор уяуулан үсрэх нь адал явдалд дуртай хүмүүсийн заавал нэг очдог газар юм.Скай цамхаг хэмээх зугаа цэнгэл үзвэр үйлчилгээний газарт байрлах казино бас нэг алжаалаа тайлан амарч яваа хүмүүсийн ордог газар билээ. Угаасаа ямар ч төрлийн ургамал цэцэг ургадаг энэ газрийн хүмүүс урлагийн хэмжээнд тооцогдохоор мод цэцэрлэг жимс их тарьдаг. Окланд хотын Ботаникийн хүрээлэн Британы хатан хааны ивээлд доор явагддаг оны шилдэг цэцэрлэг шалгаруулалтанд удаа дараа түрүүлж байсан тансаг сайхан үзмэр байдаг.

Шинэ Зеландад Олон улсын тэмцээн их зохиогддогын нэг нь элсний гар бөмбөг юм.

Роторуа

Шинэ Зeландад ирсэн хүн болгоны заавал очиж үзэх газрын нэг. Маоричууд анх ирж суурьшсан энэ хотод одоо ч мөн тэд олноороо оршин суудаг. Pоторуачууд зочин гийчид тэдний хотод айлчлах 10 шалтгаан байдаг гэж ярьдаг.
1. Өөр аль ч хотод байхгүй хүхэрийн үнэр, халуун рашаанаас савсах уур нь өвөрмөц сонихон
2-т. Энэ хот бол Маоричуудийн ёс заншил соёлын зүрх болсон нутаг юм. Эндээс та Маоричууд хэрхэн өв уламжлалаа дээдлэн, үр хүүхүүддээ дамжуулж, өөрсдийн бахархал болсон урлаг ёс заншлаа бусдад сонирхуулан танилцуулж буйг харна.
3-т. 15 нуурын холбоос болсон энэ газар амралт спорт хослуулсон байдаг. Загаслал явган аялалаар явдаг хүмүүсийн хувьд үнэхээр очууштай газар билээ.
4-т Энд очсон хүн болгон халуун рашаанд орохыг эрмэлздэг. 160-аад жилийн түүхтэй халуун рашааны бизнес нь ямар ч хүний ядаргааг гаргасан амралт сувилал болдог.
5-т. Pоторуа бол Шинэ Зеландын адал явдал сонирхдог хүмүүсийн очих дуртай газар юм. Уулын дугуй, хадан хавцал, огцом эргээс завиар буух зэрэг олон хөгжөөнт аялал тоглоомуудыг та эндээс сонгож болно.
6-т Ямар ч насны хүмүүст таарсан үзэж харах тоглож наадах зүйлс байдгаараа Pоторуа гэр бүлээрээ аялагчидад тохирно. Үнэ хөлс нь ч бас боломжын байдаг нь бас гэр бүлээрээ энэ хотод аялахад нөлөөлдөг билээ.
7-т Pоторуа олон улсын болон үндэсний хэмжээнд уралдаан тэмцээн их зохиодог. Жилийн аль ч улиралд ирсэн та ямар нэгэн сонирхолтой уралдаан тэмцээн үзэх боломж байдаг.
8-т Зан сайтынд хүн болгон цуглана гэдэгчлэн Pоторуагийн зочломтгой зан заншил таныг дандаа урин байна.
9-т Цэвэр цэмцгэр гудамж,гоё цэцэгс алагласан парк, хуучний хийцтэй байшингууд, энэ бүхэн Pоторуаг 1999, 2000, 2002, 2006 оны хамгийн сайхан хотоор шалгаруулсан юм.
10-т. Зөөлөн дулаан цаг агаар үнэхээр сайхан

One Response to “Wanna See New Zealand?”

  1. […] Bi ger buleeree 3 uulaa Australia aas New Zealand yavah sanaa baina.https://nzmongols.wordpress.com/2008/05/07/wanna-see-new-zealand/#more-18 […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: