Mongolians in New Zealand

Connecting all NZ and World wide Mongolians

Маоричуудын єлгий Шинэ Зеланд

Posted by monpearls on April 29, 2008

From: Daily News

source:http://www.dailynews.mn/modules.php?name=News&file=article&sid=16085

Маоричуудын єлгий Шинэ Зеланд

Байгалийн vзэсгэлэнтэй тогтоц, цаг уурын тааламжтай сайхан байдлаараа дэлхийн жуулчдыг соронзон адил тат­даг газруудын нэг нь Шинэ Зеланд билээ.

350 шахам жилийн ємнє Английн колони болсон энэ орон аялж жуулч­лахад хамгийн тааламжтай улсуудын хоёрдугаарт би­чигд­­дэг. Хязгаар хярхаггvй цэнхэр далай, єтгєн ой, но­гоон тал, байгалийн євєрмєц тогтоц нь очсон хэнийг ч гайхашруулан дуу алдуулдаг гэ­дэг. Диваа­жингийн мэт энэ амар амга­лан улс хєгжил дэвшлээ да­гаад амьжиргааны єртєг нь ч єндєр. Монголчуу­дын хувьд тэнд оюутан гол­дуу цєєн хvн амьдардаг гэ­сэн. Харин ун­шигчдадаа нэгэн таатай мэ­дээ дуулгахад Шинэ Зелан­дад манайхан єєрсдийн биз­несээ хэдийнэ эхэлсэн бай­на. Монголчууд тус улсын Веллингтон хотод “Kiwipearl tour” нэртэй аялал жуулчла­лын компани байгуулсан та­лаар сонсоод захирал Д.Сув­даагийн хаягийг нь олж хол­богдлоо. Бидний яриа чаатын тусламжтайгаар єрнєсєн би­лээ. Урин цаг ирж байгаа энэ vед манайхан гадагшаа аял­лаар их явдаг. Мєн хvvхдvv­дээ гадагшаа сургах гэж бай­гаа бол бидний ярилцлага танд vнэтэй мэдээлэл єгєх болно.

“Kivipearl tour” бол гэр бvлийн бизнес ажээ. Эднийх 2003 оны сvvлчээр гэр бvлээ­рээ Шинэ Зеландад очжээ. Захирал Д.Сувдаагийн хувьд англи хэлний багш мэргэ­жилтэй. Насанд хvрэгчдэд англи хэл заах дамжааг Анг­лид тєгссєн, Шинэ Зеландын Викториягийн их сургуульд англи хэл заах аргаар мас­терын зэрэг хамгаалсан, гэ­рээр англи хэл заах дамжааг Веллингтон хотод дvvргэсэн туршлагатай нэгэн. Тиймдээ ч оюутан залуус болон сур­гуу­лийн насны хvvхдvvдийг Шинэ Зеландад сургах, зууч­лах, эх орноосоо жуулчин хvлээж авах, тэндээс монгол руу жуулчин явуулах, Монгол орноо гадаадад сурталчлах зэрэг ажлыг хийх гvvр болгон “Kivipearl tour” компаниа бай­гуулсан хэрэг. Энэ бол мон­голчууд бидэнд сонголт нэ­гээр нэмэгдэж байгаа сайхан боломж билээ.

“Kivipearl tour” юу хийх вэ?

Мэдээж, гадаадад байгуу­лагдсан энэ компанийн vйл ажиллагааны талаар уншигч­дадаа дэлгэрэнгvй тайлбар­лах хэрэгтэй байх.

Сургалт: Компанийн vйл ажиллагааны нэг хэсэг нь оюутан, сурагчдыг тэндхийн сургуульд зуучлах. Зарим судлаачдын vзэж байгаагаар 9-14 насыг гадаад хэл сурах онцгой vе гэдэг. Тиймдээ ч япон, солонгос, хятадууд сvvлийн vед хvvхдvvдээ ши­нэ зеланд айлд суулган, тэндхийн бага, дунд сур­гуулиудад сургах нь их бол­сон аж. Энэ жишгээр монгол хvvхдvvдийг тэнд сургах аж­лыг эхэлжээ. Хvvхдvvдээ гадаадад сургах сонирхолтой эцэг, эхчvvдэд дуулгахад тэд бага, дунд сургуулийн насны хvvх­дvvдийг гэртээ суулган Шинэ Зеландын дунд сур­гуульд 1-4 улирал сургах юм байна.

Мєн их, дээд сургуулиу­дад болон урт, богино хуга­цааны хэлний дамжаанд зуу­чилж байгаа аж.

Аялал: Шинэ Зеландад аялах сонирхолтой хvмvvс наашаа суугаарай. Эднийх аяллын хоёр янзын хєтєлбєр гаргажээ. Эхнийх нь 10 хоног 11 єдрийн аялал юм. Он­гоцны буудлаас тосч авахаас эхлээд буудалд байрлах, хоол, vзвэр гээд буцах хvр­тэлх бvхий л vйлчилгээ орсон байна. Vзвэр vйлчил­гээнд парламентын ордонг vзэх, далайн аялал, сєнєсєн галт уул сонирхох гээд тэнд очсон хvн бvр заавал vзэх дуртай олон сонирхолтой хєтєлбєр багт­жээ. Аяллын vнэ нь он­гоцны тийзийг оролцуулалгvй­гээр 3500 орчим шинэ зеланд доллар. Долоо хоногийн аялал нь vvнээс арай бага vнэтэй гэсэн.

КивиЧVVдийн тVVх

Энэ нутгийнхан єєрсдий­гєє kiwi хэмээх нутгийн шу­вуу­гаар бэлгэддэг элгэсэн дотно зантай ард тvмэн. Нийт 4.5 сая хvн амтай.

Шинэ Зеландыг анх нээ­сэн хvн бол Данийн аялагч Абел Тасман гэгч эр байв. Ємнєд єргєрєгт алт эрдэнэс­тэй тив нээхээр явсан тэрээр 1642 онд Шинэ Зеландыг нээсэн гэдэг. Харамсалтай нь, тэрбээр шинэхэн нээсэн аралдаа хєлєє тавьж чадал­гvй буцсан байна. Учир нь тэд нутгийн уугуул маоричуудтай ойлголцож чадсангvй, мао­ричууд Абел Тасманы дєрвєн далайчинг алаад идчихсэн хэрэг. Ингээд Тасман хуурай газар хєлєє ч тавилгvй цааш хєдєлжээ. Vvний дараа 1769 онд Британийн капитан Жа­мес Коок Шинэ Зеландад хєл тавьснаар Британийн колонч­лолын суурийг тавьсан гэдэг.

Єдгєє маоричууд болон Их Британийн эзэнт гvрнийг тєлєєлсєн амбан захирагч нарын vзэглэсэн гэрээ Шинэ Зеланд улсын vндсэн баримт бичиг ажээ. Гэрээндээ тус ул­сын нутаг дэвсгэрт Их Бри­танийн хууль vйлчлэх бєгєєд маоричууд єєрийн ёс заншил болон газар нутгаа эзэмших автономит эрхтэй гэж заасан байна.

Маоричуудын хувьд єв уламжлалаа маш сайн хад­галж иржээ. Энэ нь аялал жуулчлалын салбарт маш том хєрєнгє оруулалт болдог. Тэдний нvцгэн биен дээрх шивээс, хээ хуар, сvрлэн ємсгєл бvхий бvжиг, зочид гийчидтэйгээ мэндчилэх євєр­­­мєц ёс зэрэг нь жуулч­дын сонирхлыг зvй ёсоор татдаг.

Виз хаанаас авах вэ?

Хэрэв та маоричуудын єлгий нутгийг зорихоор шийд­сэн бол хаанаас виз авах вэ гэж асуух байх. Шинэ Зелан­дын Элчин сайдын яам ма­найд байхгvй учраас виз ава­хын тулд Бээ­жинд суугаа тэндний Элчин болон цагаач­лалын албанд хандах хэрэг­тэй аж. Тиймээс олон тєрлийн бичиг баримт шаарддаг, за­рим тохиолдолд биеэр ирж ярилцлага єгєх зэрэг зардал чирэгдэл их гардаг байна. Монголчуудын хувьд очоод харлах магадлал єндєртэй гэж vздэг болохоор шинэ зеландчууд визэндээ маш “харамч” ханддаг ч єм­нє нь олон газар аялсан, бичиг баримтын ямар нэгэн зєр­чилгvй бол ямар нэгэн асуу­дал гардаггvй гэсэн шvv. Хэрэв хvсвэл “Kivipearl tour” компанийнхан визний асууд­лаар зєвлєгєє єгч болох юм байна. Мєн энэ компаниар дамжуулан визэнд орох боломжтой.

Таны асуултад хариулъЯ

Манайхны хувьд гадаа­дын ямар нэгэн оронд сурах, ха­жуугаар нь ажиллах сонир­хол байдаг. Тийм бо­лохоор Ши­нэ Зеландад хэл­ний курст су­раад, ажил хийх боломж хэр их байдаг талаар Д.Сувдаа за­хирлаас лавла­хад “Миний бод­лоор англи хэл сурах гэж га­дагшаа явах нь цагийн бо­лоод мєнгєний гарз шиг са­нагддаг. Монголын болоод энд­хийн хэлний кур­сvvд сур­гал­тын хувьд их єєр. Монгол дахь хэлний дамжаа­нууд анг­ли хэл сурч байгаа хvнд дv­рэм, vгсийн сан, ун­ших бичих та­лаасаа цэгцтэй мэдлэг єгдєг. Энд­хийн хэлний дам­жаа­нууд дууд­лага, зєв бичих зэрэгтээ их анхаардаг гэнэ. Бага ба­гаар сургах зорилготой хэл сурч байгаа хvмvvст удааш­­ралтай байдаг. Дээр нь эндхийн дам­жааны долоо хо­но­гийн тєлбєр 340-360 дол­лар. Ийм мєнгєєр Монголд гай­гvй сур­галттай дамжаанд нэ­лээн хэдэн сар суух бо­ломж­той. Тийм боло­хоор ну­таг­таа хэл­ний мэдлэ­гээ сайж­руу­лаад магистр, докторын сур­галтад явах нь зєв гэж бод­дог. Тэгвэл тэтгэ­лэг олдох ма­гадлал єн­дєр. Хамгийн гол нь гэр бv­лээрээ явж болдог. Аж­лын хувьд саяхнаас оюут­ны жи­рийн визтэй хvмvvс до­лоо хоногт 20 цагийн ажил хийж болдог болсон. Vйлчил­гээ­ний болон цэвэрлэгээний ажилд байнга хvн авна гэсэн зарлал ха­рагддаг.

-Дунд сургуульд хvvх­дээ явуулъя гэвэл хэдэн настай хvvхэд авах вэ?

-12-18 насны хvvхэд авна. 12 настайгаасаа хvvхэд дунд сур­гуульд шилждэг. Мєн ас­ран хамгаалагчгvйгээр айлд сууж болдог. Англи хэлнээс гад­на эндхийн дунд боловс­ролын гэрчилгээ авсан бол Ши­нэ Зеланд, Австралийн их, дээд сургуулиудад шалгалт­гvй элсэн ордог юм“ гэлээ.

Гадаадад хараар ажил­ла­хаас гадна олон улс оронд єєрийн гэсэн бизнес эрхэлж яваа цєєнгvй мон­голчууд бий. Тэд аж амьд­ралаа болгохоос гадна бо­ломж л гарвал эх орноо сурталчлах хоёргvй сэтгэл­тэй байдаг билээ. Тэдний нэг болсон Д.Сувдаа захи­ралтай “Kivipearl tour” ком­панийн хамт олонд ч ажлын амжилт хvсье. Уншигч та тэ­дэнтэй холбогдохыг хvс­вэл http://www.kiwipearl­tour.com сайтаас сонирх­сон мэдээл­лээ авч, тэдэн­тэй холбоо барьж болох юм.

Д.Оюунтуяа

Уншсан: 98

One Response to “Маоричуудын єлгий Шинэ Зеланд”

  1. gegeen said

    source-g ni duridahgui bol soninguud bas olon doloon yum yariad baij magadgui shuu.

    j.ni: Оллоо ХК © 2004-2008 он. Сайтын нэрийг дурдалгvйгээр хуулбарлахыг хориглоно. ingetsen bn lee.

    Anyhow, tnx MonPearls. I’m happy with that you guys could manage everything on your own. Feel free to ask anything, if you have any questions. delete this one after u review. tnx

    cheers.

    http://www.gegeen.com

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: