Mongolians in New Zealand

Connecting all NZ and World wide Mongolians

About Mongolia in NZ

Posted by gegeenblue@yahoo.com on January 16, 2008

About Mongolia in NZ

Сайн байцгаана уу, Монголчуудаа. Монголчуудад ядуурал нүүрэлсэн хэдий ч, үүнийг багасгах боломж Монголчуудын гарт байна гэсэн санаагаар бичигдсэн бололтой. Шинэ Зеланд улсын сонин хэвлэлүүдээр гарсан Монголын тухай мэдээлэл.

http://www.sonin.mn/?p=15548#more-15548

MN: http://www.hamagmongol.net/readarticle.php?article_id=85

ENG: http://www.stuff.co.nz/stuff/4250766a12935.html

Монголын гамшиг.

Амарзаяа.С /Виржиниа/
Дэлхий нийт Монголын аймшигт ядууралын талаар мэдэх цаг хэдүйнээ болжээ хэмээн Их Британий сэтгүүлч Дамиэн Давсон бичжээ.

Миний бие өнгөрсөн 6 сарын турш Монгол дахь ядуурал болон хүний наймааны талаархи баримтат киноны зураг авахаар ажиллаж байгаа юм. Өнгөрсөн сард зурагчинтайгаа цуг Улаанбаатарчуудийн 80 хувь нь амьдардаг, хотыг тойрон орших гэр хороололоор явсан юм.

Хотыг тойрсон дэнжүүд дээр байрлаж, эздийнхээ боломж бололцооноос шалтгаалж янз бурийн эд материалаар босч, Монголын ундэсний сууцаар нэрлэгдсэн энэ хороолол жижиг хоршоо мухлагтай болоод авсан нь хэр удаан оршин тогтнож байгааг илтгэх бөгөөд Бразил, Индонезийн оромж хороололыг санагдуулахаар байна.
Өвөлдөө хасах 25 хэм хүрдэг энэ газар гоожуурын ус, эсвэл ус цэвэршүүлэх систем гэх юмгуй. Хэдэн зуун хун магадгуй мянга мянган хун гадаах модон жорлон болон худагийн усаа дундаа хэрэглэнэ. 2.6 сая илуу хунтэй энэ улсын нярайн эндэгдэл 13 хувь байдаг байна.
Амьдралын төлөө зутгэж буй эдгээр хумуус болон энэ улсад амьдарч байгаа бусад хүмүүсийн дунд нэгэн аймшигт нууц хадаглагдаж байгаа юм байна.  Улаанбаатарын
эргэн тойроны энэ дэнжүүд дээр Монголын ядуучууд болон талийгаачдийг нутаглуулсан оршуулгын газар зэрэгцэн оршино. Талийгаачдийг хундэтгэж, тайван нойрсуулж байгаа юм энд алга.
Улаанбаатарын эргэн тойронд орших чимээгүй хот холоос харахад юу болох нь мэдэгдэхгүй болтолоо суйтгэгджээ. Эртний эдлэл болон бэлэг дурсгалын дэлгүүрт нь талийгаачдын булшнаас тонож авсан зуйлсийг гадаадын жуулчидад зарж, тоногдсон булшнууд нь онгорхой улдэж наранд ялзарч байна. Тонуулчид болон зэрлэг амьтдад суйтгэгдсэн талийгаачдын бие эрхтэний тасархай энд тэндгүй хэвтэж, тэнгэрт нь махчин шувууд эргэлдэн нисэх юм.
Суйтгэгдсэн булшны байдлаас харахад зарим нэг нь дор хаяж арваад жил онгорхой хэвтэж байгаа нь харагдана. Дийлэнх нь хэзээ нэгэн цагт хуний бие байсан гэж хэлэхийн аргагуй улдэгдэлүүд болж, урагдаж тасарсан хувцасны сэгүүд онгорхой хайрцагнуудад хэвтэнэ.  Чимээгүй хотыг уйлдвэр болон эмнэлэгийн хог хаягдалын цэг болгож,  оршин суугчид нь чимээгүй хотоор хоол хайн тэнүүчилж, авсных нь модыг тулээ болгон хэрэглэж байна. Бороотой зуны өдөрүүдэд борооны ус эдгээр булшны улдэгдэл, хог хаягдалтай цуг урсаж, айлуудын худгийн усанд шингэнэ.
Энэ бух зуйл нүднийх нь өмнө ил байгаа ч үндэсний цаг уурын газар болон Монголд ажиллаж буй бусад олон улсын тусламжын байгууллагууд нүдэн балай чихэн дүлий сууж байх юм. Улсын их хурал буюу парламент нь эдгээр тусламжын байгууллагын ажилчдын цалингаас өндөр татвар авдаг боловч цалин өндөр болохоор ажиллах хүн мунддаггуй юм байх. Эдгээр ажилчдын цөөхөн хэд нь л Ланд Круйзер, жолоочоо орхин, тав тух, аюулгуй байдлаа үл харгалзан албан тасалгаанаасаа гарч ажилладаг гэнэ. Зарим нэг нь ирсэн зорилгоо мартан, ДОХ-ын эсрэг ажиллаж байхынхаа оронд, харин ч бүр эсэргээр тайчих клубуудээр хэсэж, биеэ үнэлэгчдээр үйлчлүүлдэг гэнэ.
Азийн сангаас явуулсан судалгаагаар гудамжны хүүхэдүүдийн  ихэнх нь, зарим нь бур 10 настай ч хүүхэд байх, ямар нэгэн бэлгийн замын өвчтэй гэж гарчээ. Дийлэнх биеэ үнэлэгчид нь ядуурал болон гэр бүлийн хучирхийлэлийн золиос бөгөөд тэртээ тэргүй хунд байгаа нийгэмд нь улам л нэрмээс болж байна.
Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаа, эрүүл мэндийн салбарт байгаа авилгал хээл хахууль, удирдлагын буруутай үйл ажиллагааг эсэргүүцсэн ажиллагаанууд Улаанбаатарт болж байна. Монголын Улсын засгын газар саяхан ядууралтай тэмцэх $300 сая долларын тусламжыг хүлээн авчээ. 2.6-хан сая хүн амтай энэ улсын эдийн засаг нийгэмийн байдал нь яагаад дайнд нэрвэгдэсэн Африкийн улс орнуудтай адил байна вэ?  Монгол улс дайнд нэрвэгдэж сүйтгэгдээгүй мөртлөө, авилгал хээл хахуулын улмаас эдийн засаг нь улам л тогтворгүй болж байна. Уран, алт, зэс болон бусад газарын баялаг нь Айванхау Майнз, Боро Гоүлд, БХП болон Рио Тинто гэх мэт уурхайн том том компаниудын шуналыг хөдөлгөж, эдгээр компаниуд мэдэгдэхүйц хэмжээний ашиг олж байгаа боловч хүн амийн 80 хувь нь үгээгүй ядуу хэвээр.
Монгол Улс Нэгдсэн Үндэстэний байгууллагад элсэн орсоноос хойш даруй 50-иад жил өнгөрсөн боловч хуний эрх болон, шоронгийн хоригдолуудын эрхийг эрх баригчид нь уландаа гишгэсээр л байна.
Монгол Улсын төлөө гэж санаа зовж байгаа хүн үгүй мэт. Харин ч энэ улс олз омог ихтэй эд бараа мэт байна. Үүнийг 11 настай балчир охин биеэ унэлж, талийгаачдын авсны модоор түлээ хийж байгаа үнэн бодит амьдрал гэрчилнэ.

Эх сурвалжийг: http://www.stuff.co.nz/4250766a12935.html

Монгол дахь Гутамшигт Үнэн

Монголд жил хагасын хугацааг өнгөрөөсөн Британы сэтгүүлч Дамиэн Досан (Damien Dawson) манай улсын бодит үнэн байдлыг Шинэ Зеландын хэвлэлд нийтлүүлсэнийг бид тоймчлон гаргаж байна.

Улаанбаатарыг тойрон хүрээлж буй уул толгод нь манай улсын нэн ядуу иргэдийн амь хоргоддог газар ажээ. Гэтэл үүнээс хамгийн аймшигтай нууц нь тэр уул толгодын дунд нь талийгаач бологчидын булшнууд байдаг бөгөөд ядуу иргэд нь ухаж сэндийлсэн булшнууд дунд л амьдардаг аж. Булшин дунд орших айл суурингууд дунд жижиг мухлаг дэлгүүрүүд нээгдсэн байх нь энэ сэжиг хүрэм орчинд хүмүүс хэр удаан амьдарч буйг илтгэнэ. Аймшигт нүдэнд итгэмгүй байдлууд харагдаад байх юм. Булшнаас гарсан биейин хэсгүүд энд тэнд хэвтэж харагдах ба булшны нүхнүүдийг нь үйлдвэрлэлийн, эмнэлэг ахуйн хог хаягдалыг шингээх сав болгон ашигласан байх юм. Бороо орсон үед тэр бохир зүйлс нь урсан оршин суугчидын хэрэглэдэг худаг руу урсан орох аж.

Азийн Хөгжлийн Банкны судалгаагаар Улаанбаатарын гудамжинд амьдардаг бараг бүх хүүхдүүд нь бэлгийн замын өвчтэй бөгөөд, бүр 10 хүртэлх насны хүүхдүүд ч байгаа аж. Гадаадаас орж ирж буй янз бүрийн тусламж нь бодит байдлаар хэрэгжих нь ховор бөгөөд харин ч бүр тусламжийн мөнгийг хүртдэг хүмүүс нь секс клубуудээр хэсэх, биеэ үнэлэгчидийг авах зэрэгээр асуудлыг улам даамжруулахад хувь нэмэрээ оруулдаг гэсэн гомдол мэдээлүүд ирдэг аж.

Энэ бүх гашуудалт асуудлууд тус улсын засгийн газар, радио телевиз, ашгийн бус байгуулгуудын нүдэн дээр илт болж байгаа асуудал атал энэ нь тэдний анхаарлыг татахгүй байна. Эрүүл мэндийн салбарт очсон тусламжийн мөнгө хэрхэн зарцуулсан талаархи асуудал босч, авилгал хахуулийн асуудлыг хэлэлцэж буй энэ үед Америкийн засгийн газараас Монгол улсад Мянганы Сорилтын тусламжаар $300 сая долларын тусламжийг ядууралтай тэмцэхэд зориулан өгөхөөр болж баталгаажуулаад байна.

Тусламжууд ч яах вэ очдог л юм байж, харин гол асуудал нь 2.6 сая хүн амтай улс төр нийгмийн харьцангуй тайван тогтоцтой энэ улс зөвхөн дайн дажинд нэрвэгдсэн Африкийн орнуудад л байдаг улс төр нийгмийн асуудлаас болж туйлын ядууралд орж, ихэнх хүн ам нь ингэж зовж зүдрэх учир нь юу байна вэ?

Олон хэсэг болон хуваагдаж дайн дажин хийгээд байгаа биш энэ улсын эдийн засгийн доройтол нь авилгал хээл хахуультай л холбоотой. Алт зэс гээд газрын баялгаар баян энэ улсад дэлхийн уул уурхайн том компанууд болон олон улсын компанууд болох BHP, Rio Tinto, Ivanhoe Mines, Бороo Gold хөрөнгө оруулалт хийсээр байна. Гэлээ ч гэсэн хүн амынх нь 80% хувь нь туйлын ядуурлын байдалтай байсаар байна.

Монгол улс Нэгдсэн Үндэстний Байгуулгын гишүүнээр элссээр 50 жил өнгөрчээ гэтэл хүний эрхийн асуудал энд хурцаар зөрчигдсөөр байна. Шоронд хоригдогсод орон нутгийн засаг захиргааны эрх мэдэлтнүүдийн гарт орсон байх ба энэ улсын хүмүүсийн аж амьдралын нөхцөл байдал, ядуурлын түвшингээс энэ бүхнийг харж болно.

Бодит байдлыг хар л даа, 11 настай охин хүчээр биеэ үнэлж байна. Хэзээ нэгэн цагт агуу их ард түмэн байсан энэ хүмүүс өнөөдөр талийгаач бологсодийнхоо булшийг ухаж, хайрцагных нь модыг түлж амьдрахад хүрээд байна.

Энэ гутамшигт асуудлууд хүн бүхний өмнө илт болсоор байгаа, гэхдээ Монголын энэ асуудал хэнд ч хамаагүй, хэн ч авч хэлэлцэхгүй! Харин Монгол улс бол олз хайгчидын бай. Ашиг хайгчид Монголыг зөвхөн ашиг олох талбар өмч л гэж үзнэ.

Эх сурвалжийг унших Mongolian Misery

Mongolia’s misery

The Press | Friday, 26 October 2007

MN: http://www.hamagmongol.net/readarticle.php?article_id=85

ENG: http://www.stuff.co.nz/stuff/4250766a12935.html

The world needs to wake up to the macabre reality of poverty in Mongolia, writes DAMIEN DAWSON.

For the past six months I have been filming a documentary covering human trafficking and poverty in Mongolia.

Last month, my cameraman and I walked into the Ger districts that are scattered across the hillsides of the capital city of Ulaanbaatar and that house more than 80 per cent of the capital’s inhabitants.

The districts, named for the traditional Mongolian dwellings that are built with whatever the occupants can find or afford to use, have stood on the hills for so long that shops have sprung up among them in a manner like the shanties of Brazil and Indonesia.

In winter, the temperature falls to minus 25deg. These communities do not have running water or sanitation. Hundreds, perhaps thousands of people share pit toilets and wells. The infant mortality rate in this country of just over 2.6 million is 13%.

But among those struggling to live there and in many other places around the country, a terrible secret is being kept.

The hills around Ulan Bator are home to the poorest people in Mongolia and are also the sites of cemeteries, where the bodies of the young and old rest. But the dead are not at rest, nor are they being respected.

The cemeteries around Ulan Bator are being desecrated on such a large scale that the uniformity of the destruction, of almost every grave, makes the damage almost unnoticeable from a distance.

Graves lie open to the sun and the personal possessions and other keepsakes that were buried with the dead have been stolen and are being sold to tourists and foreign collectors on local market stalls and in antique shops. Bodies lie in pieces scattered around the cemeteries, dragged from their graves by robbers and animals, as buzzards circle the skies.

Desecrated graves appear to have lain open for as long as a decade, judging by the decay of the graves, the coffins and human remains.

In many cases the bodies are nowhere in sight and only a shred of the corpse or clothing is left in an empty coffin or by the grave.

The cemeteries are being used as refuse sites where medical and industrial waste is being dumped. Ger residents rummage through the gravesites in a horrific search for food and fuel, often using coffins as firewood.

During the rainy season of the summer months the water that runs off the hills, becomes contaminated with the waste and remains, and seeps into the wells used by these communities.

All this sits in sight of the national broadcasting station, with no sign of care or resolve from the state or the mass of international non-government organisations (NGOs) or national aid agencies based inside the country.

The Ikh Hural (Mongolian Parliament) enforces heavy taxes on the aid money given to the NGOs and independent aid agencies in Mongolia. Many of the NGO workers apply for positions in problem countries like Mongolia because of the high salaries offered. Few of these workers venture outside their offices without the comfort and security of their Land Cruiser and driver.

Some are said to be fuelling the problems that they have been sent there to prevent, with claims they are using sex workers and frequenting strip clubs when they are supposed to be fighting Aids.

A survey conducted by the Asia Foundation found that almost all street children, some as young as 10, were carrying a sexually transmitted disease. Many sex workers are victims of poverty and abuse in the home, thus adding fuel to an already serious problem.

Demonstrations against the current Health Minister are rife in Ulan Bator because of disputed mismanagement and corruption in the health service. The Mongolian Government recently secured $US300 million of aid money to fight poverty. But perhaps the question should be how a country of 2.6 million people can be suffering from social and political issues that are more common in war-torn African countries.

Mongolia does not suffer from the consequences of warring factions and tribal warfare, but its economy is becoming more unstable due to endemic corruption.

The country is mineral-rich with uranium, gold and copper and attracts huge interest from mining giants such as Ivanhoe Mines, Boro Gold, BHP and Rio Tinto and receives significant revenue from these activities. Yet more than 80% of the population reportedly lives in extreme poverty.

Mongolia has been a member of the United Nations for almost 50 years, yet violates the human rights of its own people in prisons and under the hand of local authorities. This is reflected in the standard of living its people endure.

The problem seems to be that no-one really cares about Mongolia, except to treat it as a commodity.

The outcome is the concrete evidence set before us, where girls as young as 11 are being forced into prostitution, and the spirit of a once-great people has been broken to the point where they would use the coffins of their ancestors as firewood.

* Damien Dawson is a British journalist who has been working in Mongolia for the past 18 months

5 Responses to “About Mongolia in NZ”

  1. […] Very sensitive girl’s blog post about supporting children * Awareness of homeless MN people to UK, NZ and worldwide people * Mongol Angel children foundation in Japan * Lotus children Centre with Australian organizer in UB […]

  2. […] in Australia for Mongolians * Very sensitive girl’s blog post about supporting children * Awareness of homeless MN people to UK, NZ and worldwide people * Mongol Angel children foundation in Japan * Lotus children Centre with Australian organizer in […]

  3. […] Very sensitive girl’s blog post about supporting children * Awareness of homeless MN people to UK, NZ and worldwide people * Mongol Angel children foundation in Japan * Lotus children Centre with Australian organizer in UB […]

  4. […] in Australia for Mongolians * Very sensitive girl’s blog post about supporting children * Awareness of homeless MN people to UK, NZ and worldwide people * Mongol Angel children foundation in Japan * Lotus children Centre with Australian organizer in UB […]

  5. mongol said

    that is all false., i live in ulaanbaatar, mongolia., Damien Dawson how can you /Damien Dawson/ write false about MONGOLIA?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: