Mongolian Embassy in New Zealand
Posted by gegeen@yahoo.com on May 5, 2009
From: http://www.news.mn/news/section=news/page=show/content=news/id=41922
Элчин сайд Ц.Жамбалдорж Итгэмжлэх жуух бичгээ барив
Монгол Улсаас Шинэ Зеланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Жамбалдорж Шинэ Зеланд Улсын Амбан Захирагч Эрхэмсэг ноён Ананд Сатианандад 2009 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Итгэмжлэх Жуух Бичгээ барив.
Итгэмжлэх жуух бичгээ барих үеэр Элчин сайд Ц.Жамбалдорж Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын мэндчилгээг Амбан захирагчид уламжлан, 2008 онд Монгол Улсад хийсэн түүний төрийн айлчлал нь хоёр улсын харилцааг урагшлуулан хөгжүүлэх, улмаар шинэ шатанд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглээд Элчин сайдын хувьд хөдөө аж ахуй, боловсрол, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт гэсэн гол салбарт хоёр талын харилцааг хөгжүүлэх, хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг эрэлхийлэх үйлстээ Шинэ Зеландын Засгийн газартай нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
Амбан Захирагч А.Сатиананд Монгол Улсын Ерөнхийлөгчид элэгсэг дотноор хүлээн авсанд дахин талархлаа илэрхийлж, хариу мэндчилгээ дэвшүүлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, эко-туризм зэрэг салбарт цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломж буйг дурдаад энэхүү үйлсэд өөрийн зүүгээс бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх болно гэв.
Ёслолд Шинэ Зеландын Иргэний хамгаалалатын асуудал эрхэлсэн сайд Жон Картер, ГХХЯ-ны Азийн газрын Хятад, Монголын хэлтсийн дарга Грэм Уотерс, Монголын ЭСЯ-ны дипломат ажилтнууд, албаны бусад хүн байлцав.
Элчин сайд Ц.Жамбалдорж Шинэ Зеландад ажиллах үеэрээ Шинэ Зеландын Гадаад хэрэг, худалдааны яамны Нарийн бичгийн даргын орлогч Жон МакКартур, ГХХЯ-ны Азийн газрын Хятад, Монголын хэлтсийн дарга Грэм Уотерс, ОУХА-ийн бүс нутаг хариуцсан захирал Дон Кларк, Аялал жуулчлалын агентлагийн Ерөнхий менежер Тим Хантер, Хөдөө аж ахуй, ойн яамны Ерөнхий захирал Мюрей Шервин, Веллингтон хотын Захирагч асан Марк Бламски, Викторигийн Их сургууль, Девид Ленгдон Интернешнл, Бека Картер Инженирс зэрэг байгууллагуудын удирдлагатай уулзан, хоёр талын улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, соёлын хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар ярилцаж, харилцааг цаашид хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Түүнчлэн Элчин сайд Ц.Жамбалдорж Веллингтон хотод сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй тусгайлан уулзаж, улс орны өнөөгийн байдал, Монгол-Шинэ Зеландын харилцаа, хамтын ажиллагаа, ЭСЯ-ны зүгээс өөрийн иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээ үзүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж иргэдийн сонирхсон асуулт, хүсэлтэд хариу өгөв.
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1151887
Оллоо : » Элчин сайд Ц.Жамбалдорж итгэмжлэх жуух бичгээ барилаа
2009-04-21 13:09:31 , Мэдээний дугаар: #1151887
Монгол Улсаас Шинэ Зеланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Жамбалдорж Шинэ Зеланд Улсын Амбан Захирагч Эрхэмсэг ноён Ананд Сатианандад 2009 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Итгэмжлэх Жуух Бичгээ барив.
ИЖБ-ээ барих үеэр Элчин сайд Ц.Жамбалдорж Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын мэндчилгээг Амбан захирагчид уламжлан, 2008 онд Монгол Улсад хийсэн түүний төрийн айлчлал нь хоёр улсын харилцааг урагшлуулан хөгжүүлэх, улмаар шинэ шатанд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглээд Элчин сайдын хувьд хөдөө аж ахуй, боловсрол, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт гэсэн гол салбарт хоёр талын харилцааг хөгжүүлэх, хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг эрэлхийлэх үйлстээ Шинэ Зеландын Засгийн газартай нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
Амбан Захирагч А.Сатиананд Монгол Улсын Ерөнхийлөгчид элэгсэг дотноор хүлээн авсанд дахин талархлаа илэрхийлж, хариу мэндчилгээ дэвшүүлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, эко-туризм зэрэг салбарт цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломж буйг дурдаад энэхүү үйлсэд өөрийн зүүгээс бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх болно гэв.
ИЖБ барих ёслолд Шинэ Зеландын Иргэний хамгаалалатын асуудал эрхэлсэн сайд Жон Картер, ГХХЯ-ны Азийн газрын Хятад, Монголын хэлтсийн дарга Грэм Уотерс, Монголын ЭСЯ-ны дипломат ажилтнууд, албаны бусад хүн байлцав.
Элчин сайд Ц.Жамбалдорж Шинэ Зеландад ажиллах үеэрээ Шинэ Зеландын Гадаад хэрэг, худалдааны яамны Нарийн бичгийн даргын орлогч Жон МакКартур, ГХХЯ-ны Азийн газрын Хятад, Монголын хэлтсийн дарга Грэм Уотерс, ОУХА-ийн бүс нутаг хариуцсан захирал Дон Кларк, Аялал жуулчлалын агентлагийн Ерөнхий менежер Тим Хантер, Хөдөө аж ахуй, ойн яамны Ерөнхий захирал Мюрей Шервин, Веллингтон хотын Захирагч асан Марк Бламски, Викторигийн Их сургууль, Девид Ленгдон Интернешнл, Бека Картер Инженирс зэрэг байгууллагуудын удирдлагатай уулзан, хоёр талын улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, соёлын хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар ярилцаж, харилцааг цаашид хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Түүнчлэн Элчин сайд Ц.Жамбалдорж Веллингтон хотод сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй тусгайлан уулзаж, улс орны өнөөгийн байдал, Монгол-Шинэ Зеландын харилцаа, хамтын ажиллагаа, ЭСЯ-ны зүгээс өөрийн иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээ үзүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлээл хийж иргэдийн сонирхсон асуулт, хүсэлтэд хариу өгөв гэж Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.
http://www.mfat.gov.mn/index.php?option=com_content&task=view&id=354&Itemid=1&lang=mn
| ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ | ![]() |
![]() |
| Бичсэн Administrator | ||||||||
| Tuesday, 2009 оны 04 сарын 21 | ||||||||
| Монгол Улсаас Шинэ Зеланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Жамбалдорж Шинэ Зеланд Улсын Амбан Захирагч Эрхэмсэг ноён Ананд Сатианандад 2009 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Итгэмжлэх Жуух Бичгээ барив.ИЖБ-ээ барих үеэр Элчин сайд Ц.Жамбалдорж Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын мэндчилгээг Амбан захирагчид уламжлан, 2008 онд Монгол Улсад хийсэн түүний төрийн айлчлал нь хоёр улсын харилцааг урагшлуулан хөгжүүлэх, улмаар шинэ шатанд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглээд Элчин сайдын хувьд хөдөө аж ахуй, боловсрол, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт гэсэн гол салбарт хоёр талын харилцааг хөгжүүлэх, хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг эрэлхийлэх үйлстээ Шинэ Зеландын Засгийн газартай нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
Амбан Захирагч А.Сатиананд Монгол Улсын Ерөнхийлөгчид элэгсэг дотноор хүлээн авсанд дахин талархлаа илэрхийлж, хариу мэндчилгээ дэвшүүлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, эко-туризм зэрэг салбарт цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломж буйг дурдаад энэхүү үйлсэд өөрийн зүүгээс бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх болно гэв. ИЖБ барих ёслолд Шинэ Зеландын Иргэний хамгаалалатын асуудал эрхэлсэн сайд Жон Картер, ГХХЯ-ны Азийн газрын Хятад, Монголын хэлтсийн дарга Грэм Уотерс, Монголын ЭСЯ-ны дипломат ажилтнууд, албаны бусад хүн байлцав. Элчин сайд Ц.Жамбалдорж Шинэ Зеландад ажиллах үеэрээ Шинэ Зеландын албаны хүмүүстэй уулзан, хоёр талын улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, соёлын хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар ярилцаж, харилцааг цаашид хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Түүнчлэн Элчин сайд Ц.Жамбалдорж Веллингтон хотод сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй тусгайлан уулзаж, улс орны өнөөгийн байдал, Монгол-Шинэ Зеландын харилцаа, хамтын ажиллагаа, ЭСЯ-ны зүгээс өөрийн иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээ үзүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлээл хийж иргэдийн сонирхсон асуулт, хүсэлтэд хариу өгөв. http://www.unuudur.mn/uls-tur/3226-2009-04-21-05-32-50.html
|
||||||||




